Цэс

Холбоо барих

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГААР ТОМИЛОХ АСУУДЛААР ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНООС ГАРГАСАН САНАЛ, ДҮГНЭЛТ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГААР ТОМИЛОХ АСУУДЛААР ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНООС ГАРГАСАН САНАЛ, ДҮГНЭЛТ



2012 оны 11 дүгээр                                                                                                                                                                                                                 Улаанбаатар
сарын 06-ны өдөр                                                                                                                                                                                                                          хот

Илтгэгч нь: Улсын Их Хурлын
гишүүн А.Бакей

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг үндэслэн Улсын Их Хурлын даргаас Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар Бямбадоржийн Болдбаатарыг томилуулах саналыг 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Төрийн байгуулалтын байнгын хороонд оруулсан юм.

Улсын Их Хурлын даргын дээрх саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дараах санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд оруулж байна.

Байнгын хорооны хуралдаан дээр Улсын Их Хурлын гишүүн Ч.Сайханбилэг, Л.Цог, Су.Батболд, Н.Энхболд нар хуулиа дээдэлж, улс төржихгүй ажиллах, Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудын ажиллах нөхцөл, нийгмийн асуудалд анхаарах талаар нэр дэвшигчид санал, зөвлөмж өгсөн болно.

Удирдах ажилтны болон хууль зүйн дадлага туршлагатай, өндөр боловсрол мэдлэгтэй боловсон хүчин гэж үзэж Б.Болдбаатарыг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилуулах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилуулах асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.





ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН
БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА                         А.БАКЕЙ

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл