УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРЭГТ АЖЛААС ЧӨЛӨӨЛӨХ АСУУДЛААР ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНООС ГАРГАСАН САНАЛ, ДҮГНЭЛТ
2012 оны 11 дүгээр Улаанбаатар
сарын 06-ны өдөр хот
Илтгэгч нь: Улсын Их Хурлын
гишүүн Д.Батцогт
гишүүн Д.Батцогт
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Улсын Их Хурлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас Цэрэнхүүгийн Шаравдоржийг чөлөөлөх асуудлыг 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаанаараа хэлэлцээд дараах санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд оруулж байна.
Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд, Л.Цог нар асуулт асууж, өөрсдийн байр сууриа илэрхийлсэн болно.
Ц.Шаравдоржийг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа.
ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН
БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА А.БАКЕЙ