“СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХ ЭСЭХ АСУУДЛААР ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНООС ГАРГАСАН САНАЛ, ДҮГНЭЛТ
2012 оны 9 дүгээр Улаанбаатар хот
сарын 17-ны өдөр
Илтгэгч нь: Улсын Их Хурлын
гишүүн Н.Батцэрэг
гишүүн Н.Батцэрэг
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
“Сонгуулийн зардлын хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэхээр 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Сонгуулийн Ерөнхий хорооноос Улсын Их Хуралд саналаа оруулсан билээ.
Төрийн байгуулалтын байнгын хороо 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаараа дээрх тогтоолын төслийг хэлэлцэв.
Аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн уг тогтоолын төслийг боловсруулжээ.
Байнгын хорооны хуралдаан дээр Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт уг тогтоолын төслийн 1 дэх хэсэгт “Сонгуулийн ерөнхий хороогоор дамжуулан санхүүжүүлэх зардлын хэмжээ” гэж өөрчлөн найруулах санал гаргаж хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжив.
“Сонгуулийн зардлын хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
“Сонгуулийн зардлын хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа.
ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН
БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА А.БАКЕЙ