СТ-18/402 Хэвлэл мэдээллийн хэрэгслээр эмч, эрүүл мэндийн ажилтны нэр төрд халдах асуудлаарх бусад орнуудын эрх зүйн зохицуулалт, авч хэрэгжүүлдэг арга хэмжээний талаарх лавлагаа, мэдээлэл
Монгол Улсын хүний эрхийн чиглэлээр нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцид нэр төр, алдар хүндийн халдашгүй байдал гэж аль алиныг нь нэрлэн зааж, хамгаалалтад авсан байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаду¬гаар зүйлийн 13 дахь хэсэгт тунхагласан халдашгүй эрхийн хүрээнд нэр төрийн халдашгүй байдлыг нэрлэн заасан бөгөөд Иргэний хуулиар илүү өргөн хүрээнд зохицуулсан байдаг. Жам ёсны эрхийн онолын үүднээс хүний нэр төрийн халдашгүй эрх гэдэг нь хүн бүр ямар ч нөхцөл байдалд, элдэв ялгаваргүйгээр өөртэй нь бие хүний хувьд угаас заяасан нэр төрийг нь хүндэтгэн хүнлэг ёсоор хандах мөн чанарыг агуулж байдаг. Нэр төр, алдар хүнд нь иргэний эрх зүй болон иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүйн судлагдахуун болохын хувьд Иргэний хуулийн 20, 21 дүгээр зүйлд “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах” тухай заасан.
Нэр | Файл |
---|---|
Хавсралт файл | Файл татах |