СТ-18/206 Гадаадын зарим улсын Үндсэн хуулийн улс төрийн намын талаарх зохицуулалт ба намын санхүүжилт
192 орны Үндсэн хуульд улс төрийн намын талаар зохицуулсан эсэх, хэрэв зохицуулсан бол хэрхэн зохицуулсныг түүвэрлэн үзэхэд: 1. улс төрийн нам байгуулах тухай зохицуулсан - 121 улс; 2. улс төрийн намд тавих хязгаарлалтын тухай зохицуулсан - 94 улс; 3. улс төрийн намын хариуцлагын тухай зохицуулсан - 38 улс; 4. улс төрийн намд хориглох үйл ажиллагааны тухай зохицуулсан - 57 улс байна. 192 улсаас 86 улсын Үндсэн хуульд хүнийг “улс төр”-ийн үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхахгүй байхыг тодорхой заасан байна. Мөн дээрх улс орнуудаас 5 нь “нам төвтэй” улс байх бөгөөд эдгээр нь Хятад, Конго, Куба, БНАСАУ, Вьетнам зэрэг улс орнууд байна.
Нэр | Файл |
---|---|
Хавсралт файл | Файл татах |