СТ-18/214 Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг ард нийтийн санал асуулгаар баталсны дараа албажуулах, хэвлэн нийтлэх, хүчин төгөлдөрт тооцох процесстой холбоотой зарим орны эрх зүйн зохицуулалт
Төр, нийгэм, эдийн засаг, эрх зүйн системийн тогтвортой байдлыг хангах үүднээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хуульчлан тогтоосон тусгай дэгээр зохицуулдаг бөгөөд энэхүү зохицуулалт нь улс орон бүрт өөр өөрийн гэсэн онцлогтой байна. Судалгаанд хамрагдсан 5 улсад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг ард нийтийн санал асуулгаар эцэслэн баталсны дараа төрийн тэргүүн (Киргиз, Эстони, Ирланд, Өмнөд Солонгос), эсхүл үндсэн хуулийн шүүх (Франц) нь батламжлах (гарын үсэг зурах) буюу тунхаглан зарлаж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль албан ёсоор хэвлэгдсэн өдрөөс (Киргиз), Сонгуулийн төв хороо ард нийтийн санал асуулгын дүнг хүлээн зөвшөөрснөөр (Өмнөд Солонгос), хуульд өөрт заасан хугацаанд (Ирланд), хууль тунхагласнаас хойш 3-аас доошгүй сарын дараа (Эстони) хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээр зохицуулсан бол Франц Улсад энэ хугацааг тодорхой заасан зохицуулалт олдоогүй болно. Үүнээс үзэхэд, улс орон бүр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийг батламжлах, хүчинтэйд тооцох хугацаа, дэг харилцан адилгүй байгаа нь харагдаж байна.
Нэр | Файл |
---|---|
Хавсралт файл | Файл татах |