Цэс

Холбоо барих

СТ-18/209 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн эрх зүйн орчин: бусад орны туршлага

Энэхүү судалгаанд Япон, БНСУ, БНХАУ, ОХУ болон Словени Улсын цэцэрлэг, сургуулийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээг зохицуулж буй эрх зүйн орчин, туршлагыг судалсан болно. Судалгааны сэдвийн хүрээнд сургуулийн хоолны бие даасан зохицуулалт бүхий орнуудын хууль тогтоомжийг хуулийн агуулга, бүтцийн хүрээнд (зохицуулж буй харилцаа, нэр томьёоны тодорхойлолт, сургуулийн хоолны удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт, хяналтын тогтолцоо, хариуцлагын механизм гэх мэт) судалсан болно. Ихэнх орнуудын хувьд цэцэрлэг, сургуулийн сурагчдыг хоолоор хангах асуудал нь боловсрол, хүнсний аюулгүй байдал, нийтийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль тогтоомжууд, холбогдох бодлогын баримт бичгүүд, хоолны эрүүл ахуй, шим тэжээлийн стандартуудын хүрээнд зохицуулагдаж байна. Судалгаанд хамрагдсан орнуудаас Япон, БНСУ, Словени Улс нь сургуулийн хоолны бие даасан хуультай байна.


Нэр Файл
Хавсралт файл Файл татах
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл