Даатгал нь албан журмын (заавал даатгал) болон сайн дурын даатгал хэмээх үндсэн 2 төрөлтэй байхаас гадна хугацааны хувьд ердийн (1 жил хүртэлх хугацаатай) болон урт хугацааны (1 жилээс дээш хугацаатай) даатгал гэж ангилагдана.
Судалгааны хүрээнд авч үзсэн дээрх 5 орны туршлагаас үзэхэд эдгээр улс орнуудын албан журмын даатгалд тэтгэвэр тэтгэмжийн даатгал, эрүүл мэндийн даатгал, халамжийн даатгал, үйлдвэрлэлийн ослын даатгал, ажилгүйдлийн даатгал, тээврийн хэрэгслийн хариуцлагын даатгал, ажил мэргэжлийн хариуцлагын даатгал, гэнэтийн ослын хариуцлагын даатгал гэх мэт төрлүүдийг нийтлэг хамруулсан байна.