Цэс

Холбоо барих

Эдийн засгийн байнгын хорооны 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Байнгын хорооны ажлын хэсгийн хуралдааны тойм

2012 оны 12 дугаар  сарын 10-ны өдрийн Эдийн засгийн байнгын хорооны Хадгаламжийн даатгалын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай, Банкны хуульд нэмэлт оруулах тухай, Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Хадгаламжийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай”  УИХ-ын тогтоолын төслүүд/анхны хэлэлцүүлэг/-ийн ажлын хэсгийн хуралдаан 13,30 цагаас “Б” танхимд хуралдав.

Хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсгийн хуралдааныг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Баярсайхан даргалж, Б.Гарамгайбаатар  нарын гишүүд оролцожхолбогдох албаны хүмүүс оролцов.

Хадгаламжийн даатгалын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай, Банкны хуульд нэмэлт оруулах тухай, Төв банк/Монголбанк/-ны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Хадгаламжийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай”  УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх тухай асуудлаар Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийнхэн үргэлжүлүүлэн хуралдаж,  дахин маргааш 14.00 цагаас “334” тоот өрөөнд хуралдахаар шийдэв.  

Эдийн засгийн байнгын хорооны ажлын алба.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл