СТ-17/205 Монгол Улсын арьс, ширний түүхий эд бэлтгэлд төрөөс үзүүлж буй дэмжлэг, түүний боловсруулах үйлдвэрлэлд үзүүлж буй үр нөлөө болон гадаадын зарим орны туршлага
Судалгааны нэгдүгээр хэсэгт Монгол Улсын арьс, ширний үйлдвэрлэлийн салбарын өнөөгийн байдал, боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадал, техникийн бэлэн байдал, байгаль орчны нөлөөллийн байдал, хоёрдугаар хэсэгт төрөөс арьс, ширний түүхий эд бэлтгэл, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт үзүүлж буй дэмжлэг, урамшуулал, түүний хэрэгжилтийн байдал, үр нөлөө, салбарын тулгамдсан асуудал, гуравдугаар хэсэгт гадаадын зарим орны туршлага болон дэлхийн зах зээл дэх арьс, ширний үйлдвэрлэлийн талаарх тойм мэдээллийг тус тус судалсан. Сэдвийн хүрээнд Монгол Улс болон бусад улс орнуудын арьс, ширний салбарын өнөөгийн байдал, уг салбарын талаар төрөөс баримталж буй бодлого болон Засгийн газрын дэмжлэгийн талаарх асуудлуудыг авч үзлээ. Тухайлбал, БНЭУ, БНТУ-ын арьс, ширний салбарт хийсэн СВОТ шинжилгээ, Турк Улсын хагас боловсруулсан арьс, ширний өртгийн шинжилгээ зэрэг аналитик мэдээлэл, мөн судалгаанд хамрагдсан орнуудын арьс, ширний салбарын хөгжлийн цаашдын чиг хандлага, тулгарч буй сорилт хийгээд авч буй арга хэмжээ, хүрэхийг зорьж буй түвшин зэрэг мэдээллийг хамруулсан болно.
Нэр | Файл |
---|---|
Хавсралт файл | Файл татах |