Цэс

Холбоо барих

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн 2014 оны 7-р сарын 7-ны өдрийн хуралдааны тойм

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 05 тоот тогтоолоор байгуулагдсан Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг бүх шатны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 2014 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 15.30 цагт 334 тоот өрөөнд хуралдлаа.

Ажлын дэд хэсгийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Мөнхзул, Улсын бүртгэлийн статистикийн хэлтсийн дарга Т.Булгантамир, Үндэсний статистикийн газрын Хүн ам, нийгмийн статистикийн газрын ахлах шинжээч Н.Должинсүрэн, Сангийн яамны Төсвийн зарлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Агарзандан нар болон тус Байнгын хорооны Ажлын албаны ажилтнууд оролцлоо.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч А.Бакей ажлын дэд хэсгийн хуралдааныг удирдан хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг зүйл, заалт бүрээр нь хэлэлцэж, Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн хүрээнд зарцуулах хөрөнгийн тооцоололтой танилцав.

Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг хуулийн төсөлд тусган ажлын хэсгийн гишүүдэд танилцуулах, цэргийн алба хаасны тэтгэвэр авагчдын талаарх тооцоо, судалгааг хийхийг ажлын хэсгийн дэд хэсгийн гишүүдэд үүрэг болголоо.

Ажлын дэд хэсгийн хуралдаан 16.00 цагт өндөрлөлөө.

 

НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл