Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны
дэд ажлын хэсгийн хуралдааны тойм /2015.06.03/
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 04 тоот тогтоолоор байгуулагдсан Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий дэд ажлын хэсэг 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 10.00 цагт Төрийн ордны Г танхимд хуралдав.
Хуралдаанд Байнгын хорооны зөвлөх, дэд ажлын хэсгийн ахлагч Б.Мөнхцэцэг, референт К.Пүрэвсүрэн болон дэд ажлын хэсгийн гишүүд болох Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Банзрагч, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн П.Бүнчинжав, БОНХАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн И.Дорж, Цагдаагийн Ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Х.Буянтүмэн, Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх, зохицуулах зөвлөлийн дарга Н.Дашзэвэг нар оролцов.
Хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналыг хэлэлцэн тусгаж, төслийг ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэв.
Хуралдаан 11.40 цагт өндөрлөв.
БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН
БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА