Энэхүү судалгаанд төсвийн хараат бус байгууллага (ТХББ) бүхий зарим улсын (Австрали, Гүрж, ИБУИНВУ, БНСУ, Швед, Финланд) ТХББ-ыг зохицуулж буй эрх зүйн орчны хүрээнд судалсан.
Судалгаанаас үзэхэд, улс орнуудын ТХББ-ын тоо сүүлийн 10 жилд эрчимтэй нэмэгдэж, нийт 39 байгууллагаас хоёрны гурав нь 2007-2008 оны эдийн засгийн хямралаас хойш, тал хувь нь 2013 оноос хойш байгуулагдсан байна. Хөгжиж буй орнуудад ТХББ байгуулах сонирхол нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Тухайлбал, Чили, Перу, Бразил зэрэг улс 2014, 2015, 2016 онд төсвийн хараат бус байгууллагыг тус тус байгуулсан байна.