Цэс

Холбоо барих

“ХУУЛЬ, ТОГТООЛЫН ТӨСӨЛ БУЦААХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙН ТАЛААРХ ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ САНАЛ, ДҮГНЭЛТ

2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр
Улаанбаатар  хот
Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Улсын Их Хуралд өргөн мэдүүлэгдсэн боловч Улсын Их Хурлын 5 дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд хэлэлцэн шийдвэрлэж амжаагүй зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаах тухай асуудлыг Хууль зүйн байнгын хороо 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Улсын Их Хурлын 6 дахь удаагийн сонгуулийн дүнд байгуулагдсан Улсын Их Хурал ажиллаж эхэлснээс хойшхи хугацаанд өмнөх Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд өргөн мэдүүлэгдсэн төслүүдээс шинэ Засгийн газар 33 хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг татан аваад байна. Тус Байнгын хороо өргөн мэдүүлэгдээд шийдвэрлэгдээгүй байгаа нийт 34 хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийн заримынх нь хууль санаачлагч нь өөрчлөгдсөн, зарим төслийн талаар шинээр байгуулагдсан Засгийн газрын саналыг авах шаардлагатай гэж үзэж дээрх төслүүдийг хууль санаачлагчид нь буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж байна. “Хууль, тогтоолын төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Та бүхэнд тараасан болно.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Хууль зүйн байнгын хорооноос боловсруулсан Хууль, тогтоолын төсөл буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл