СТ-17/204 Хөдөө аж ахуйн салбарыг хоршооны зарчмаар хөгжүүлсэн зарим орны туршлага ба эрх зүйн орчин: нэгдсэн борлуулалт, хангамжийн тогтолцоо, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийн үнэ бүрдэлт
Судалгааны нэгдүгээр хэсэгт судалгааны захиалгад дурдсан орнууд болох БНСУ, Япон, ХБНГУ болон Нидерландын Вант Улсын хөдөө аж ахуйн салбараа хоршооны зарчмаар хөгжүүлсэн түүх, тэдгээрийн үүсэл хөгжил, онцлог, хоёрдугаар хэсэгт дээрх орнуудын хөдөө аж ахуйн хоршоодын эрх зүйн орчин, гуравдугаар хэсэгт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нэгдсэн борлуулалт, хангамжийн схем, тогтолцоо, дөрөвдүгээр хэсэгт хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийн үнэ бүрдэлтийн талаар судаллаа. Судалгаанд хамрагдсан орнуудаас Хөдөө аж ахуйн хоршоодтой холбоотой харилцааг ХБНГУ, Норвеги Улс нь хоршооны тухай хууль тогтоомжоор зохицуулж байгаа бол БНСУ болон Японд хоршоологчдын томоохон салбар тус бүр бие даасан хуультай байх бөгөөд хөдөө аж ахуйн салбарыг Хөдөө аж ахуйн хоршооны тухай хуулиар зохицуулж байна. Сүүлийн жилүүдэд хоршоодын нэгдсэн эрх зүйн зохицуулалт бүхий орнуудад салбар тус бүрээр бие даасан эрх зүйн орчин /нэгдсэн хууль дотроо, эсхүл бие даасан хуулиар/ бүрдүүлэх нь нэмэгдэж байна.
Нэр | Файл |
---|---|
Хавсралт файл | Файл татах |