Цэс

Холбоо барих

2012.12.10-НЫ ӨДРИЙН ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ

Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын  хорооны Ажлын хэсгийн хуралдаан 13.30 цагаас эхлэн  цаг хүртэл нийт 15.05 цагт  Төрийн ордны “Г” танхимд хуралдав.

Ажлын хэсгийн хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Р.Гончигдорж удирдан, Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн С.Нямжав, Монгол Улсын Ерөнхий прокурорын туслах, Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Л.Болд, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Д.Цоодолсэнгэ, Тагнуулын ерөнхий газрын тэргүүн дэд дарга Ч.Чулуунбаатар, Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга С.Ганболд, Улсын Их Хурлын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх Ж.Батдэлгэр, Б.Балган Хууль зүйн байнгын хорооны зөвлөх Б.Баасандорж, Эдийн засгийн байнгын хорооны зөвлөх Ж.Батсайхан, Хууль зүйн байнгын хорооны референт Г.Нямдэлгэр, шинжээч Х.Энэбиш нар оролцов.  

            Энэ өдөр хуралдсан ажлын хэсгийн хуралдаанаар дээрх байгууллагуудын төлөөллийн саналуудыг сонсож ажлын хэсгийн хуралдааныг жич дахин хуралдуулахаар болж энэ өдрийн ажлын хэсгийн хуралдаан өндөрлөв.  

           

ТОЙМ МЭДЭЭГ БЭЛТГЭСЭН: Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны шинжээч                                             Х.ЭНЭБИШ

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл