СТ-17/220 Сайн дурын үйл ажиллагааг зохицуулж буй эрх зүйн орчны харьцуулсан судалгаа
Судалгааны эхний хэсэгт, сайн дурын ажил, үйлчилгээний үүсэл хөгжил болон сайн дурын үйл ажиллагааны талаарх ерөнхий ойлголт, хоёрдугаар хэсэгт, Солонгос, Герман, Люксембург, Филиппин, Македон, Чех зэрэг улсын сайн дурын үйл ажиллагааг зохицуулж буй эрх зүйн орчинг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд судалсан болно. Мөн сайн дурын үйл ажиллагааг бие даасан хуулиар зохицуулж буй Солонгос, Филиппин, Македон болон Чех улсын холбогдох хууль тогтоомжийг тойм байдлаар орчуулсан болно. Судалгааны сэдвийн хүрээнд дээр дурдсан орнуудаас бие даасан зохицуулалт бүхий орнуудын хууль тогтоомжийг хуулийн агуулга, бүтцийн хүрээнд (зохицуулж буй харилцаа, нийтлэг асуудлууд, сайн дурын үйл ажиллагааны тодорхойлолт, хуулийн хамрах хүрээ болон сайн дурын үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, сайн дурын үйл ажиллагааг урамшуулах, хамгаалах механизм, сайн дурын үйл ажиллагааны харилцаанд оролцогч талуудын эрх үүрэг, хариуцлага, татвар гэх мэт) судалсан болно.
Нэр | Файл |
---|---|
Хавсралт файл | Файл татах |