Судалгааны эхний хэсэгт Монгол Улсын Боловсролын салбар дахь төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийн хэмжээ, төлбөр тогтоох аргачлал, үндэслэл болон суралцагчдад төрөөс үзүүлж буй дэмжлэгтэй холбоотой асуудлыг “Боловсролын тухай” хууль, “Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай” хууль болон холбогдох бусад эрх зүйн актуудын хүрээнд судалсан.
Судалгааны хоёрдугаар хэсэгт гадаадын зарим орны /АНУ, Австрали, Их Британи, БНСУ/ ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн сургалтын төлбөр тогтоож буй аргачлал, үндэслэл, оюутны сургалтын тэтгэлэг, дэмжлэг, зээлийн харилцааг зохицуулахтай холбоотой асуудлыг тухайн улс орнуудын боловсролын салбарын эрх зүйн зохицуулалтын актуудыг судалсан болно.