Цэс

Холбоо барих

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Ажлын хэсгийн хуралдааны тойм

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн14.30 минутад Төрийн ордны “Г” танхимд боллоо. 

Ажлын хэсгийн хуралд Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Ц.Гарамжав, Ц.Мөнх-Оргил, М.Оюунчимэг болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монгол үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо болон хуульч, эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцсон.

Хуралдаан 14-20 цагийн хооронд 6 цаг үргэлжилж хуулийн төсөлд ирүүлсэн Улсын Их Хурлын гишүүдийн саналууд дээр нэг бүрчлэн ярилцаж, үндэслэл бүхий саналуудыг зарчмын зөрүүтэй саналын томьёолол болгон бэлтгэх, хуулийн төслийн зарим зүйл, заалттай холбоотой судалгаа, лавлагаа, бусад орны туршлага онцлог зохицуулалтыг дахин нарийвчилж гаргах, гаргасан мэдээллийг ажлын хэсгийн гишүүд болон дараагийн ажлын хэсгийн хуралдаанд танилцуулах, саналын томёолол бэлтгэх үүргийг ажлын дэд хэсэгт чиглэл болголоо.

 

 

            Тойм бэлтгэсэн:                              Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын албаны референт Э.Баттогтох 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл