Судалгаанд аж ахуйн нэгж, бизнес эрхэгчдийн үйл ажиллагааны эрх зүйн орчны хүрээнд Монгол Улсын хууль, тогтоомжоор журамлан зохицуулахаар заасан, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль эрх зүйн актууд, тэдгээрийг дагаж гарсан дүрэм, журам, зааврын талаарх“ Монгол Улсын хууль, тогтоомжоор журамлан зохицуулахаар заасан бизнес-эдийн засгийн харилцааг зохицуулж буй хуульчилсан актуудын талаарх лавлагаа мэдээллийг гаргав.
Судалгаанаас үзэхэд, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд нийтлэг үйлчлэх, эдийн засгийн нийтлэг харилцааг зохицуулж буй 67 хууль байх ба үүнээс 54 хуульд Засгийн газар дүрэм, журам гарган зохицуулахаар заасан заалт, 52 хуульд холбогдох яам, агентлаг, төрийн бусад байгууллагын шийдвэрээр зохицуулах журмын заалт байна.