Цэс

Холбоо барих

Ажлын хэсгүүдийн хуралдааны товч мэдээ

Ажлын хэсгүүдийн хуралдааны товч мэдээ

"Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгүүдийн хамтарсан хуралдаан 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 17.10 цагт Төрийн ордоны "Г" танхимд болов.

Ажлын хэсгийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч А.Тлейхан, Л.Энх-Амгалан нар болон ажлын дэд хэсгийн гишүүд оролцов.

Ажлын хэсгийн ахлагч нар цаашид ажлын хэсгүүдийг хамтарч хуралдуулахаар шийдвэрлэж, ажлын дэд хэсгийн гишүүдээс мэдээлэл сонсож, тодорхой үүрэг чиглэл өгөв.

Дараагийн ажлын хэсгийн хуралдааныг жич зарлахаар тогтов.

 

Эдийн засгийн байнгын хорооны ажлын алба.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл