Холбооны улс орнуудын хувьд (АНУ, Австрали, Канад) муж улс, нутаг дэвсгэрүүд нь холбооны хуулиудаас гадна уул уурхайн аливаа харилцааг бие даасан эрх зүйн зохицуулалтаар зохицуулж байна. Хамтын нөхөрлөлийн орнууд болох Австрали болон Канадад төрийн эзэмшлийн газрыг Титмийн газар буюу Crown land гэж нэрлэдэг бөгөөд хуулиар тогтоосон тодорхой газруудад ашигт малтмалын эрэл хайгуул хийх, уул уурхайн ажил эрхлэхийг хориглосон байна. Филиппин Улсын хувьд уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг хориглосон газруудыг Уул уурхайн тухай хуулиар тогтоосон бөгөөд тус улсын Конгресс нь “Уул уурхайгаас ангид бүс” (Mining-free zone)-ийг байгуулах асуудлыг хэлэлцэх шатандаа явж байна. ОХУ-д улсын ба орон нутгийн хэрэгцээнд зориулан газар нөөцлөх асуудал Газрын тухай хуульд тусгагдсан бөгөөд газрын хэвлийг (байгалийн эрдэс баялаг) хожим ашиглах зорилгоор 2–3 жил, зарим тохиолдолд 20 хүртэл жилээр улсын нөөцөд авдаг байна.
СТ-16/201 МУ болон гадаадын улс орнуудын уул уурхайгаас ангид бүс байгуулахтай холбогдсон эрх зүйн орчин, практик ач холбогдол
Нэр | Файл |
---|---|
Хавсралт файл | Файл татах |