Цэс

Холбоо барих

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний эхний хоёр өргийг тоглолоо

    Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн өнөөдөр (2019.01.05) Төрийн ордонд эхэлж, 15.00 цагийн байдлаар эхний хоёр өргийг тоглоод байна.


    Хоёр өргийн дараах байдлаар хоёр хожсон буюу хоёр оноотой 24 эрэгтэй шатарчин байгаа бол хоёр оноотой эмэгтэй 4 шатарчин байна.

    Шигшээ тэмцээнд шалгаран оролцож байгаа нийт 138  тамирчин бүгд швейцарь системээр найман өрөг тоглох бөгөөд авсан онооны дарааллаар тамирчдыг байр эзлүүлэх юм. Өнөөдөр дөрвөн өрөг, маргааш мөн дөрвөн өрөг тоглож, тэмцээний дүн гарна.

    Маргааш тэмцээний хаалтын ажиллагааг Төрийн ордонд зохион байгуулж, шагналт болон тусгай байрт шалгарсан тамирчдад шагналыг нь гардуулна.

Харин 1-3 дугаар байрт шалгарсан тамирчдад шинэ Үндсэн хуулийг баталсан ойн баярын өдөр буюу 2019 оны нэгдүгээр сарын 13-нд шагналыг нь гардуулах юм.






    Уламжлалт тэмцээнд тэргүүлсэн эрэгтэй нэг, эмэгтэй нэг шатарчинд спортын дэд мастер цол олгохын зэрэгцээ ирэх жил Балба улсад болох Ази тивийн сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх өгөх юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл