Эдийн засгийн байнгын хорооны 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хуралдааны товч мэдээ
2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 11.00 цагаас “Г” танхимд Эдийн засгийн Байнгын хорооноос байгуулагдсан Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан болов.
Ажлын хэсгийн хуралдаанаар уг хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын чуулганы хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн боловч уг асуудлаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн саналын томьёоллуудаар нэг бүрчлэн ярилцаж, Байнгын хорооны хуралдаанд оруулахаар тогтов.
Эдийн засгийн байнгын хорооны ажлын алба.