2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр
Улаанбаатар хот
Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн
С.Эрдэнэ
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд гарсан санал, дүгнэлтийг Та бүхэнд танилцуулж байна.
Хууль санаачлагч хадгаламж зээлийн хоршооны үүсгэн байгуулагчдын буруутай үйл ажиллагааны улмаас хадгаламж эзэмшигчдэд учирсан хохирлыг хадгаламж, зээлийн хоршооны орлого, мөнгөн хөрөнгөөс нэгдсэн байдлаар төвлөрүүлж хадгаламж зээлийн хоршооны нийт хохирогчдын үлдэгдэл 50 хувьд хувь тэнцүүлэн олгох бөгөөд хохирогчдын төлбөрийг барагдуулсны дараа төрөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулсан төлбөрийг улсын төсөвт буцаан төлж дуусгахаар төсөлд тусгажээ.
Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Д.Лүндээжанцан, Ц.Оюунбаатар, С.Эрдэнэ нар хууль, хяналтын байгууллага гэм буруутай этгээдийг шүүхээр нотлох, шүүхийн шийдвэрийг хугацаанд нь биелүүлж зохих хохирлыг барагдуулах, гэм буруугүй хүмүүсийн нэр төрийг сэргээх, тухайн хоршооны хураагдсан хөрөнгөөс хохирлыг барагдуулах асуудлыг шийдвэрлэх, Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин хадгаламж зээлийн хоршооны буруутай үйл ажиллагаанд хэн гэдэг албан тушаалтан оролцсон эсэхийг тогтоосны дараа хуулийн төслийг хэлэлцэх, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү хадгаламж эзэмшигчдэд учирсан хохирлыг барагдуулах асуудлыг хуульд өөрчлөлт оруулах замаар бус, Засгийн газар журам баталж шийдвэрлэх, Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт гэм буруутай албан тушаалтны асуудлыг шүүх, хяналтын байгууллага хянан шийдвэрлэх, харин хадгаламж эзэмшигчдэд учирсан хохирлыг хэрхэн барагдуулах асуудлыг тусад нь хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналуудыг тус тус гаргаж байсан болно.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлаар Хууль зүйн байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү.
Анхаарал тавьсанд баярлалаа.
ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН
ХОРООНЫ ДАРГА Ш.ТҮВДЭНДОРЖ