Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 46 дахь дугаарын тойм

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Шүүгчдийг сэлгэн ажиллуулах тухай, Албан тушаалын зэрэг дэв олгох тухай, Зарим хүмүүсийг шүүгчийн албан тушаалд томилох тухай, Шүүхийн сахилгын хорооны дарга томилох тухай, Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг тус тус нийтэллээ.

Мөн дугаарт Хоолны зардлын дундаж норматив батлах тухай, Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол нийтлэв. Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдөр, тодорхой салбар, байгууллагын ой, зарим ажил, мэргэжлийн ажилтан, ажилчдын өдрийг тохиолдуулан ажилтан, албан хаагчдаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжид мөнгөн шагналаар урамшуулахаар хүсэлт гаргах, хандив, бэлэг, бусад санхүүгийн туслалцаа авах асуудлыг таслан зогсоохыг  Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай  тогтоолоор төсвийн захирагч нарт даалгасан байна.

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн редакци

2012 оны 12 дугаар сарын 11

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл