Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл, холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, Байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаан 14.00 цагт Нээлттэй сонсголын танхимд хуралдав. Ажлын хэсгийн хуралдаанаар хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг хэлэлцэж, Байнгын хорооны хуралдаанаар /2018.12.11/ хийх төслийн анхны хэлэлцүүлгийг дахин хойшлуулахаар шийдвэрлэв.