Цэс

Холбоо барих

Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг бүх шатны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдааны тойм

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 05 тоот тогтоолоор байгуулагдсан Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг бүх шатны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 9.00 цагт 334 тоот өрөөнд хуралдлаа.

Ажлын дэд хэсгийн хуралдаанд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Мөнхзул, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын дэд дарга Ц.Алтанчимэг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэлийн дарга Ц.Батцайз, Үндэсний статистикийн газрын Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга Д.Оюунчимэг, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Т.Ганзориг, Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын зарлагын хэлтсийн мэргэжилтэн В.Рэнцэнханд нар болон тус Байнгын хорооны Ажлын албаны ажилтнууд оролцлоо.

Хуралдааны үеэр ажлын дэд хэсгийн гишүүд Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн талаарх ажлын хэсгийн саналын томьёоллыг нэгбүрчлэн хэлэлцэж, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Иргэний бүртгэлийн ерөнхий газар болон Үндэсний статистикийн хорооноос хамтран гаргасан хуулийн төслийн хүрээнд зарцуулах хөрөнгийн тооцоолол, хамтын тэтгэврийг 5, 10 жилээр буцаан хэрэглэх тохиолдолд жилд зарцуулагдах хөрөнгийн хэмжээ, хуулийн үйлчлэлд хамрагдах иргэдийн тоон судалгаанд дүн шинжилгээ хийж, харилцан санал бодлоо солилцлоо.

Ажлын дэд хэсгээс гаргасан хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол, тооцоо, судалгааг нэгтгэн ажлын хэсгийн гишүүдэд танилцуулахаар харилцан тохиролцов.

Ажлын дэд хэсгийн хуралдаан 11.15 цагт өндөрлөлөө.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын алба

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл