Иргэний агаарын тээврийн салбарын үйл ажиллагаанд дүгнэлт хийх, шийдвэрийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 17.00 цагт Төрийн ордоны 305 тоот өрөөнд болов.
Ажлын хэсгийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Батсуурь, гишүүн Г.Батхүү нар болон ажлын дэд хэсгийн гишүүд оролцлоо.
Ажлын хэсгийн ахлагч Иргэний агаарын тээврийн салбарын үйл ажиллагааны талаар газар дээр нь очиж үзэх, цаашид яаж ажиллах талаар тодорхой үүрэг, чиглэл өгөв.
Эдийн засгийн байнгын хорооны ажлын алба.