Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Зарим хүмүүсийг шүүхийн шүүгчийн албан тушаалаас огцруулах тухай, Зарим шүүгчийг давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай, Зарим хүмүүсийг шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг тус тус нийтэллээ
Мөн зарим Дүүргийн Иргэний хэргийн болон Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд, Захиргааны хэргийн анхан шатны , Сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалд зарим хүмүүсийг томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтлэв гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.