Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал: Энэ долоо хоногт (2023.11.27-2023.12.03)


“Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хороо хуралдаж, нотлох баримт шинжлэн судлах нээлттэй сонсголын товыг тогтоов.  2013.11.27 https://www.parliament.mn/nn/41364/




УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 12 дугаар сарын 04-08, 18-22-ны өдрүүдэд хоёр үе шаттайгаар явуулна.  2013.11.27 https://www.parliament.mn/nn/41366/




Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн: Татварын цогц шинэчлэлээр дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжинэ. 2013.11.27 https://www.parliament.mn/nn/41367/




Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойн хүрээнд анхны ардчилсан сонгуулиар байгуулагдсан 430 депутаттай Ардын Их Хуралд сонгогдон ажиллаж, Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг барилцсан эрхмүүдийн талаарх “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номонд нийтэлсэн дурсамжуудаас цувралаар хүргэж байна. Р.Барсболд: Үндсэн хуулийг боловсруулан бэлтгэх, шүүн хэлэлцэх асуудлыг Ардын Их Хурал богино хугацаанд нэр төртэйгөөр шийдвэрлэсэн. 2013.11.28 https://www.parliament.mn/nn/41369/




Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо хуралдаж, Байнгын хорооны даргаар Б.Баттөмөрийг улируулан сонгохыг дэмжлээ.  2013.11.28 https://www.parliament.mn/nn/41373/




Ази Номхон Далайн бүс нутгийн хүний хөгжлийн 2024 оны илтгэл танилцуулах уулзалт болж, Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар оролцлоо. 2013.11.28 https://www.parliament.mn/nn/41376/




УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. 2013.11.28 https://www.parliament.mn/nn/41375/




Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Иргэдээс худалдаж авсан “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн хувьцааг иргэн бүрд буцаан эзэмшүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцээд, хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ. 2013.11.28 https://www.parliament.mn/nn/41374/




Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. 2013.11.28 https://www.parliament.mn/nn/41379/




Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар “Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголын тайлантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Мөн Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.  2023.11.28 https://www.parliament.mn/nn/41377/




Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

2023.11.28 https://www.parliament.mn/nn/41380/




УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хороо хуралдаж, Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэж, Э.Батшугарыг улируулан сонгохыг дэмжлээ. 2023.11.28 https://www.parliament.mn/nn/41382/




Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Хүний эрхийн Үндэсний Комиссын удирдлага, зохион байгуулалттай холбоотой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.  2023.11.29 https://www.parliament.mn/nn/41381/




Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Б.Бейсен, Н.Ганибал, С.Одонтуяа, Б.Пүрэвдорж нар Тусгаар тогтнол үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

2023.11.29 https://www.parliament.mn/nn/41383/




Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилт болон ноос, ноолуурын  боловсруулалтын талаар хяналт, шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээлэл сонслоо. 2023.11.29 https://www.parliament.mn/nn/41384/




Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороо эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах асуудлаар хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан Ажлын хэсгийн “Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, үнэ, зохистой хэрэглээний өнөөгийн байдалд хийсэн хяналт шалгалт, үнэлгээ”-ний дүнгийн талаарх мэдээллийг сонслоо. 2023.11.29 https://www.parliament.mn/nn/41385/




Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Оросын Холбооны Улсын Экологи, байгалийн нөөцийн сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Орос, Монголын Засгийн газар хоорондын комисс (ЗГХК)-ын Оросын хэсгийн дарга Александр Александрович Козлов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 2023.11.29 https://www.parliament.mn/nn/41386/




Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Монгол Улс, Дэлхийн Банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, мөн Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцод 2016, 2018 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2023.11.29 https://www.parliament.mn/nn/41397/




Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Байнгын хорооны даргаар Ж.Батжаргалыг сонгохыг дэмжиж, хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хийлээ. 2023.11.29 https://www.parliament.mn/nn/41393/




Монгол Улсын Их Хурлын даргын 2023 оны 37 дугаар захирамжаар байгуулсан Татварын орчинд дүн шинжилгээ хийх, нийгэм, эдийн засагт үүсээд байгаа эргэлзээтэй асуудлыг судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол татварын суурь шинэчлэл хийх шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгээс хүнд үйлдвэрийн салбарын төлөөллийг хүлээн авч уулзлаа.  2023.11.29 https://www.parliament.mn/nn/41394/




Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2023.11.29 https://www.parliament.mn/nn/41395/




Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дам-ыг хүлээн авч уулзлаа. 2023.11.29 https://www.parliament.mn/nn/41396/




Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны 2023 оны 06 дугаар тогтоолоор байгуулсан Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсэг  хуралдлаа.

2023.11.30 https://www.parliament.mn/nn/41401/




Монгол Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир нар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийн хамт  Зэвсэгт хүчний 326, 120, 032 дугаар ангид 2023 оны 11 дүгээр сарын 27, 29-ний өдрүүдэд ажиллаж, үйл ажиллагаа, нөхцөл байдалтай нь танилцлаа. 2023.11.30 https://www.parliament.mn/nn/41407/




Төрийн албаны зөвлөлөөс улс орон даяар 7 хоног бүрийн пүрэв гарагт “7:4:10” цахим сургалт зохион байгуулдаг. Энэ удаагийн сургалтад УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож, мэдээлэл хийв.

2023.11.30 https://www.parliament.mn/nn/41406/




Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэн, эрх зүйч, доктор Дамдины Энхбатыг томилж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон, доктор Лувсандоржийн Өлзийсайханыг уг үүрэгт ажлаас чөлөөллөө. 2023.11.30 https://www.parliament.mn/nn/41409/




Улсын Их Хурлын чуулганы 2023.11.30-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Засгийн газраас 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Энхбатыг томилов. 2023.11.30 https://www.parliament.mn/nn/41410/




Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо Улсын Их Хурлын даргаас өгсөн чиглэлийн дагуу хуралдаж, Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тус Комиссын даргад нэр дэвшүүлэх саналаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцуулав. 2023.11.30 https://www.parliament.mn/nn/41411/




Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн 2023.11.30-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.  2023.11.30 https://www.parliament.mn/nn/41413/




Анхны Ерөнхийлөгчөө сонгосон, Бага хурлаа байгуулж, шинэ тогтолцоот Засгийн газраа эмхэлсэн, төрийн тамга, төрийн тогтолцоо, байгууламжийг өөрчилсөн, түүхт цагаан сүлдээ залсан, Монголынхоо нийгмийг цоо шинэ замналаар хөгжих бодит нөхцөл, хөрс суурийг тавьсан, монгол хүндээ хүний эрхийн нь эдлүүлсэн “Эцэг хууль”-ийг тогтоон баталсан хүндтэй, гавьяатай эрхэмүүдийн “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номноо нийтлэгдсэн дурсамжуудаас цувралаар хүргэж байна. Г.Ганболд: АИХ-ын бүрэлдэхүүний гуравны нэгээс илүү нь 35 хүртэлх насны залуучууд байлаа. 2023.12.01 parliament.mn/nn/41412/




Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар Д.Сүнжидийг томилж, тэрбээр үүрэгт ажлаа хүлээн авав. 2023.12.01 https://www.parliament.mn/nn/41414/




Улсын Их Хурлын чуулганы 2023.12.01-ний өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд  өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх Улсын онцгой комиссын мэдээлэл сонслоо. 2023.12.01 https://www.parliament.mn/nn/41415/




Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

2023.12.01 https://www.parliament.mn/nn/41416/




Улсын Их Хурлын чуулганы 2023.12.01-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар зарим Байнгын хорооны дарга нарыг сонгох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Үргэлжлүүлэн Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.  2023.12.01 https://www.parliament.mn/nn/41417/

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл