Цэс

Холбоо барих

Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй томилгооны сонсголыг зохион байгуулна


Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг томилохтой холбогдуулан Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Нэр дэвшигчийн сонсгол”-ыг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллийг оролцохыг урьж байна.

Бүртгэл: 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 17:30 цаг хүртэл явагдах тул нэр дэвшигчийн сонсголд оролцох хуулийн этгээдийн төлөөлөл, иргэн бол овог, нэр, холбогдох утасны дугаар, нэр дэвшигчдээс асуулт асуух эсэх зэргийг бүртгэлийн хуудасны дагуу бөглөж илгээнэ үү.

Оролцогчдын талаарх мэдээлэл: Оролцогчдын тоо хязгаартай тул хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажуулах бөгөөд бүртгэл дуусмагц нэрсийг Улсын Их Хурлын www.parliament.mn цахим хуудаст байршуулна.

Нэр дэвшигчдийн мэдээлэл: Төрийн албаны зөвлөлийн гишүүнд Засгийн газрын хэрэг эрхлэх газраас Л.Цэдэвсүрэн, Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас Н.Мягмарын нэрийг тус тус дэвшүүлсэн байна.

           

Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн танилцуулгатай дараах холбоосоор танилцана уу.

 

-       Лхагвын Цэдэвсүрэн

-       Нэргүйн Мягмар

 

Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон-201, Төрийн байгуулалтын байнгын хороо. /Лавлах утас: 51- 260280 /

Цахим шуудангийн хаяг: [email protected]

Жич: “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу оролцох хүмүүсийн иргэний үнэмлэхийг үндэслэн албаны болон үндэсний хувцастай Төрийн ордонд нэвтрүүлнэ. 

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын алба

Хавсралт файл

Нэр Файл
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛД ОРОЛЦОГЧДЫН БҮРТГЭЛИЙН ХУУДАС

Файл татах

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл