Цэс

Холбоо барих

УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн цэцийн шинэ гишүүдийг хүлээн авч уулзав

 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.11.17) Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон Л.Өлзийсайхан, О.Мөнхсайхан, Э.Энхтуяа нарыг хүлээн авч уулзаж, үнэмлэхийг нь гардуулан өглөө.

Тэрбээр, та бүхэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулахаас эхлээд хэлэлцэн, батлах хүртэлх бүх үе шатанд оролцсон. Үндсэн хуулийн үзэл санаа, үнэт зүйлийг сахин хамгаалах, бэхжүүлэхэд хичээн ажиллана гэдэгт итгэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн" гэж заасан. Үндсэн хуулийн цэц төвийг сахисан, бие даасан, хараат бус байх ёстой. Энэхүү үүргээ ухамсарлаж, чин үнэнчээр ажиллах мэдлэг чадвар, ёс суртахуунтай, эрх зүйч, хуульчид томилогдсон гэдэгт итгэж байна. Цаашид Үндсэн хуулийн цэцийн тухай хуулиа төгөлдөршүүлэн, хүний үндсэн эрхийг хамгаалах эрх зүйн шинэчлэлийн эхлэлийг Та бүхэн тавьж байна гээд шинээр томилогдсон Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд амжилт хүслээ УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл