“Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийн бүртгэл үргэлжилж байна. Энэ удаагийн хөтөлбөрт 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргээс нийт 150 сурагч сонгон шалгаруулна. Мөн хүүхдийн оролцооны байгууллагуудаас төлөөлөл сурагчдыг урилгаар оролцуулна.
2023.11.06 https://www.parliament.mn/nn/41216/
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюкитай бүрэн эрхийн хугацаа дуусаж, эх орондоо буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.
2023.11.06 https://www.parliament.mn/nn/41217/
Парламентын сургалт, судалгааны хүрээлэнгээс “Эрсдэлийг таних, бүртгэх, үнэлэх болон цаашид авах арга хэмжээгээ тодорхойлж, эрсдэлийн удирдлагын явцыг өөрийн нэгжийн онцлогт тохируулах хэрэгжүүлэх” талаар мэдээлэл, мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа.
2023.11.06 https://www.parliament.mn/nn/41219/
“Нүүрсний хулгай”-н талаарх баримт, мэдээллийг sonsgol.mn хаягаар хүлээн авч эхэллээ. Ирүүлсэн мэдээллийг хянан шалгаж, үндэслэлтэй тохиолдолд нотлох баримтаар бэхжүүлж, Хянан шалгах түр хорооны сонсголд оруулах юм.
2023.11.06 https://www.parliament.mn/nn/41220/
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч “Б.Чимидийн нэрэмжит шагнал олгох журам”-ыг үндэслэн “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-ын 2024 оны шалгаруулалтыг зарлалаа. 2023.11.07 https://www.parliament.mn/nn/41231/
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэх бэлтгэл хангах ажлын хэсгийг байгуулав. 2023.11.07 https://www.parliament.mn/nn/41232/
“Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны хуралдаанаар Хянан шалгагчийн ажлын даалгавар батлах тухай Түр хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. 2023.11.07 https://www.parliament.mn/nn/41233/
“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны хуралдаанаар Хянан шалгагчийг томилох тухай Түр хорооны тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцэж, баталлаа. Хянан шалгах түр хорооноос нийт дөрвөн хянан шалгагч томилсон байна.
2023.11.07 https://www.parliament.mn/nn/41235/
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Тээврийн долоо хоног-2023” олон улсын форумын үеэр төмөр замын салбар хуралдааныг нээж, үг хэлэв.
2023.11.07 https://www.parliament.mn/nn/41236/
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар байнгын хорооны тогтоолын төслийг баталж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Мөн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
2023.11.07 https://www.parliament.mn/nn/41234/
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. 2013.11.08 https://www.parliament.mn/nn/41237/
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. 2013.11.08 https://www.parliament.mn/nn/41238/
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар шинээр томилогдсон Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Др. Штефани Ханке-г хүлээн авч уулзлаа.
2013.11.08 https://www.parliament.mn/nn/41243/
Улсын Их Хурлын Тамгын газар, Улсын Их Хурлын даргын ажлын алба, Улсын Их Хурал дахь намын бүлгийн ажлын алба, Улсын Их Хурлын гишүүдийн зөвлөх, туслах, бие төлөөлөгч-туслахуудын дунд зохион байгуулагдсан “Спортын 4 төрөлт тэмцээн - 2023” амжилттай болж өндөрлөлөө.
2013.11.08 https://www.parliament.mn/nn/41246/
Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 2023 оны 04 дүгээр тогтоолоор байгуулагдсан Монгол хэл, бичгийн үнэлэмж, хэрэглээ, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар зөвлөмж, санал, дүгнэлт гаргаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа.
2023.11.08 https://www.parliament.mn/nn/41245/
Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Канадын парламентын бүлгийн дарга Г.Дамдинням, Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн гишүүн Х.Ганхуяг нар Канад Улсын Гадаад хэргийн туслах дэд сайд Уэлдон Эпп, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шуфани нартай уулзлаа.
2023.11.08 https://www.parliament.mn/nn/41247/
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан 2023.11.08-ны өдөр хуралдаж, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
2023.11.08 https://www.parliament.mn/nn/41248/
Улсын Их Хурлын чуулганы 2023.11.09-ний өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлж, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
2023.11.09 https://www.parliament.mn/nn/41254/
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлэг зэрэг дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
2023.11.09 https://www.parliament.mn/nn/41252/
Улсын Их Хурлын чуулганы 2023.11.09-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулиудыг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүлэв.
2023.11.09 https://www.parliament.mn/nn/41253/
Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр Төрийн албаны зөвлөлийн дэргэдэх Ёс зүйн хорооны даргын үүргийг түр хариуцах Д.Баатарсайхан болон холбогдох албан тушаалтнуудтай уулзаж хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар чиглэл өглөө.
2023.11.10 https://www.parliament.mn/nn/41259/
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хууль, тогтоомжийн шаардлагыг ханган 100,000 гаруй иргэдээс ирүүлсэн “Нийгмийн даатгалын шимтгэл, Хувь хүний орлогын албан татварын шимтгэлийг 50 хувь бууруулах” нийтийн өргөдлийг хэлэлцэж, судлан шийдвэрлүүлэхээр ажлын хэсэгт шилжүүллээ.
2023.11.10 https://www.parliament.mn/nn/41256/
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар “Нийтийн өргөдлийн тухай авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, төслийг хэлэлцэхийг дэмжлээ. 2023.11.10 https://www.parliament.mn/nn/41257/
Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы 2023.11.10-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, УИХ-ын тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шижлүүллээ.
2023.11.10 https://www.parliament.mn/nn/41260/
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо дахин хуралдаж, Нийтийн өргөдлийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
2023.11.10 https://www.parliament.mn/nn/41261/
Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы 2023.11.10-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.
2023.11.10 https://www.parliament.mn/nn/41262/