Цэс

Холбоо барих

УИХ-ын Тамгын газрын “Спортын дөрвөн төрөлт тэмцээн-2023” боллоо

Улсын Их Хурлын Тамгын газар, Улсын Их Хурлын даргын ажлын алба, Улсын Их Хурал дахь намын бүлгийн ажлын алба, Улсын Их Хурлын гишүүдийн зөвлөх, туслах, бие төлөөлөгч-туслахуудын дунд зохион байгуулагдсан “Спортын 4 төрөлт тэмцээн - 2023” энэ сарын 04-ний өдөр амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээн шатар, ширээний теннис, гар бөмбөг, дартс гэсэн дөрвөн төрлөөр зохион байгуулагдсан бөгөөд 9 багийн 234 тамирчин өрсөлдөж, аваргуудаа тодрууллаа.  




ТЭМЦЭЭНИЙ ДҮН

ШАТРЫН ТӨРӨЛ

ЭРЭГТЭЙ

1 дүгээр байр: Хууль, эрх зүйн газрын дарга Н.Мягмар (Хууль, эрх зүйн газар, Зөвлөхүүдийн алба, Эрх зүйн дүн шинжилгээний хэлтэс, Редакц, кодификацийн алба, Хуралдаан зохион байгуулах хэлтсийн хамтарсан баг)

2 дугаар байр: Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн зөвлөх Г.Алтан-Оч (Цахим парламент, инновацын газар, Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн хамтарсан баг)

3 дугаар байр: Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан (Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар, Гадаад харилцааны хэлтэс, Улсын Их Хурлын даргын ажлын албаны хамтарсан баг)


ЭМЭГТЭЙ

1 дүгээр байр: “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн ажилтан У.Лхамсүрэн (Хяналт, шалгалт үнэлгээний газар, “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн хамтарсан баг)

2 дугаар байр: Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн ажлын албаны референт Х.Амангүль

3 дугаар байр: н.Сувд-Эрдэнэ (Улсын Их Хурлын гишүүдийн зөвлөх, туслах, бие төлөөлөгч-туслахуудын баг)


ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ТӨРӨЛ

ЭРЭГТЭЙ

1 дүгээр байр: Санхүү, хангамж үйлчилгээний хэлтсийн Хэвлэх, олшруулах цехийн эх бэлтгэгч Ц.Ганцоож (Дотоод аудитын алба, Захиргаа, хүний нөөцийн хэлтэс, Санхүү, хангамж үйлчилгээний хэлтсийн хамтарсан баг)

2 дугаар байр: Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын Мэдээлэл сурталчилгааны хэлтсийн зураглаач Г.Алтансүх (Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар, Гадаад харилцааны хэлтэс, Улсын Их Хурлын даргын ажлын албаны хамтарсан баг)

3 дугаар байр: Б.Бат-Очир (Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны баг)


ЭМЭГТЭЙ

1 дүгээр байр: Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн Биеийн тамирын арга зүйч О.Өнөржаргал (Дотоод аудитын алба, Захиргаа, хүний нөөцийн хэлтэс, Санхүү, хангамж үйлчилгээний хэлтсийн хамтарсан баг)

2 дугаар байр: Улсын Их Хурлын даргын зөвлөх Л.Нинжжамц (Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар, Гадаад харилцааны хэлтэс, Улсын Их Хурлын даргын ажлын албаны хамтарсан баг)

3 дугаар байр: Хууль, эрх зүйн газрын Зөвлөхүүдийн албаны зөвлөх М.Отгон (Хууль, эрх зүйн газар, Зөвлөхүүдийн алба, Эрх зүйн дүн шинжилгээний хэлтэс, Редакц, кодификацийн алба, Хуралдаан зохион байгуулах хэлтсийн хамтарсан баг)


ДАРТСЫН ТӨРӨЛ

ХОЛИМОГ БАГААР

1 дүгээр байр: Хууль, эрх зүйн газар, Зөвлөхүүдийн алба, Эрх зүйн дүн шинжилгээний хэлтэс, Редакц, кодификацийн алба, Хуралдаан зохион байгуулах хэлтсийн хамтарсан баг

2 дугаар байр: Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн баг

3 дугаар байр: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны баг


ГАР БӨМБӨГИЙН ТӨРӨЛ

ЭМЭГТЭЙ

1 дүгээр байр: Улсын Их Хурлын гишүүдийн зөвлөх, туслах, бие төлөөлөгч-туслахуудын баг

2 дугаар байр: Дотоод аудитын алба, Захиргаа, хүний нөөцийн хэлтэс, Санхүү, хангамж үйлчилгээний хэлтсийн хамтарсан баг

3 дугаар байр: Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн баг

ЭРЭГТЭЙ

1 дүгээр байр: Улсын Их Хурлын гишүүдийн зөвлөх, туслах, бие төлөөлөгч-туслахуудын баг

2 дугаар байр: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны баг

3 дугаар байр: Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн баг


Багийн нийт дүнгээр 1 дүгээр байрыг 28 оноогоор Хууль, эрх зүйн газар, Зөвлөхүүдийн алба, Эрх зүйн дүн шинжилгээний хэлтэс, Редакц, кодификацийн алба, Хуралдаан зохион байгуулах хэлтсийн хамтарсан баг эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо.


Харин 2 дугаар байрт 29 оноогоор Улсын Их Хурлын гишүүдийн зөвлөх, туслах, бие төлөөлөгч-туслахуудын баг, 3 дугаар байрт 30 оноогоор Дотоод аудитын алба, Захиргаа, хүний нөөцийн хэлтэс, Санхүү, хангамж үйлчилгээний хэлтсийн хамтарсан баг тус тус орсон юм.

Түүнчлэн гар бөмбөгийн төрөлд шилдэг эрэгтэй тоглогчоор Улсын Их Хурлын гишүүний туслах Б.Шинэбаяр, шилдэг эмэгтэй тоглогчоор Улсын Их Хурлын гишүүний туслах Ш.Мөнгөнтуяа нар тодорлоо.


Дартсын төрөлд шилдэг эрэгтэй тоглогчоор 140 оноогоор Хууль, эрх зүйн газрын ахлах референт Г.Анар-Эрдэнэ, шилдэг эмэгтэй тоглогчоор 105 оноогоор Хуралдаан зохион байгуулах хэлтсийн шинжээч Ш.Мөнхцоож нар тус тус шалгарав.

Шилдэг хөгжөөн дэмжигч багаар Дотоод аудитын алба, Захиргаа, хүний нөөцийн хэлтэс, Санхүү, хангамж үйлчилгээний хэлтсийн хамтарсан баг шалгарсан юм.

Шалгарсан баг, тамирчдын шагналыг Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд гардуулан өгч, амжилт хүслээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл