Дэлхийн 180 улс, бүс нутгийн парламентыг эгнээндээ нэгтгэсэн Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны 147 дугаар Ассамблей Бүгд Найрамдах Ангол Улсын нийслэл Луанда хотноо болж, тус Ассамблейн үеэр зохион байгуулагдсан Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн ээлжит чуулга уулзалтад Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайхан оролцлоо. Тэрбээр ОУПХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонгтой албан уулзалт хийх үеэр ноён Мартин Чунгонг Монгол Улсын Их Хурал, ОУПХ-ны хамтын ажиллагаа бодит үр дүнд хүрч буйг онцлов.
2023.10.30 https://www.parliament.mn/nn/41175/
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Томаш Здеховски тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Ил тод нээлттэй D-Parliament платформ, УИХ-ын цахим шилжилтийг Европын Парламент дэмжиж буйгаа илэрхийлэв.
2023.10.30 https://www.parliament.mn/nn/41180/
Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын 16 дугаар зөвлөлдөх уулзалт боллоо. Уулзалтыг нээж Монголын талаас Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дарга Ц.Мөнхцэцэг, Европын талаас Европын Парламентын гишүүн, Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Томаш Здеховски нар үг хэлэв.
2023.10.30 https://www.parliament.mn/nn/41181/
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 ны 40 дугаарт Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлсэн байна.
2023.10.31 https://www.parliament.mn/nn/41183/
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар таван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Тухайлбал, Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаар явуулсан Улсын Их Хурлын хяналтын сонсголын тайланг сонсож, хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
2023.10.31 https://www.parliament.mn/nn/41184/
УИХ-ын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах Түр хороо хуралдлаа.
2023.10.31 https://www.parliament.mn/nn/41187/
Улсын Их Хурлын гишүүн, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
2023.10.31 https://www.parliament.mn/nn/41188/
Монгол Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дарга Ц.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн нар Европын Парламентын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
2023.10.31 https://www.parliament.mn/nn/41189/
Улсын Их Хурлын гишүүн Ш.Адшаа БНСУ-ын Засгийн газрын R&D төслийн хүрээнд манай улсын 33 байршилд ундны ус цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулах төслийн гүйцэтгэгч “BoKwang Tech” компанийн захирал, ноён Ким Мин Сунгийг хүлээн авч уулзлаа.
2023.10.31 https://www.parliament.mn/nn/41191/
Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хороо ирэх оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
2023.10.31 https://www.parliament.mn/nn/41192/
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Чех Улсын Шадар сайд бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хэргийн сайд Мариан Юречкаг хүлээн авч уулзлаа.
2023.11.01 https://www.parliament.mn/nn/41193/
Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагаатай танилцлаа.
2023.11.01 https://www.parliament.mn/nn/41195/
Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо хуралдаж, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
2023.11.01 https://www.parliament.mn/nn/41196/
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Тухайлбал, Байнгын хорооны тогтоолын төслүүдийг баталж, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
2023.11.01 https://www.parliament.mn/nn/41194/
Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы 2023.11.02-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
2023.11.02 https://www.parliament.mn/nn/41200/
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзлаа.
2023.11.02 https://www.parliament.mn/nn/41201/
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхий сайдын орлогч, Батлан хамгаалахын сайд Жансамон Жаняалад тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
2023.11.02 https://www.parliament.mn/nn/41202/
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
2023.11.02 https://www.parliament.mn/nn/41203/
Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы 2023.11.02-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны Төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж, Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаарх Улсын Их Хурлын хяналтын сонсголын тайланг хэлэлцэв.
2023.11.02 https://www.parliament.mn/nn/41205/
Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим системд иргэн Шагж овогтой Хүрэлтулга 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байршуулсан “НДШ”, ХХОАТ шимтгэлийг 50 хувь бууруулах” хуулийн төсөл санаачлах талаар гаргасан саналыг дэмжсэн иргэдийн тоо 100 мянгад хүрлээ.
2023.11.03 https://www.parliament.mn/nn/41206/
Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
2023.11.03 https://www.parliament.mn/nn/41209/
Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы 2023.11.03-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
2023.11.03 https://www.parliament.mn/nn/41211/
Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы 2023.11.03-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалах оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонслоо.
2023.11.03 https://www.parliament.mn/nn/41210/