Цэс

Холбоо барих

Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч эхэллээ


Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр баталж 07 дугаар сарын 03-ны өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн. Уг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 11.5  дахь хэсэг, Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах журмын дагуу Орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлж, сонгон шалгаруулах тул шаардлага хангасан иргэнийг нэрээ дэвшүүлэхийг урьж байна. 

Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнд тавих шаардлага хангасан иргэдээс дараах баримт бичгийг 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 17:30 цаг хүртэл хугацаанд ажлын цагаар биечлэн, эсхүл шуудангийн илгээмжээр, түүнчлэн цахим шуудангаар /PDF форматаар/ хүлээн авна:

1.Нэр дэвших тухай хүсэлт, түүний хавсралт /Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны 05 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан “Нэр дэвших тухай хүсэлт”-ийн загварын дагуу бичиж, гарын үсэг зурж баталгаажуулсан байх/;

 2.Төрийн албан хаагчийн анкет “А” хэсэгт заасан мэдээлэл. /Маягт 1-ийн дагуу/;

 3.Иргэний үнэмлэхийн лавлагаа;

 4.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт;

5.Сэтгэцийн өвчин, эмгэггүй эсэхийг тодорхойлсон эрүүл мэндийн байгууллагын магадалгаа;

6.Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа;

7.Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичгийн хуулбар /диплом/. Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;

8.Цээж зураг;

9.Ёс суртахууны манлайлал үзүүлэхүйц, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүнд бүхий иргэн гэдгийг нотлон харуулсан үйл ажиллагааны талаарх баримт, хүсэлт гаргагчийн талаарх тодорхойлолт.

Сонгон шалгаруулалтад орох хүсэлт, үндэслэл, Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнд тавигдах шаардлагыг “Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах журам” /энд/-ээс татаж авна уу.

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль эндээс үзнэ үү

Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах журам,”-ын дагуу бүрдүүлж ирүүлнэ.

Холбоо барих:

Лавлах утасны дугаар /ажлын цагаар/: 51-260755, 51-261696

Баримт бичиг цаасаар хүлээн авах хаяг:

Төрийн ордон, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо, 214 тоот

Баримт бичиг файлаар хүлээн авах цахим шуудангийн хаяг: enebish@parliament.mn 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЁС ЗҮЙ,

САХИЛГА ХАРИУЦЛАГЫН БАЙНГЫН ХОРОО

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл