Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар Стокхолм хотын зөвлөлийн дарга Олле Буррелтэй уулзлаа

Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар тэргүүтэй төлөөлөгчид Стокхолм хотын зөвлөлийн дарга Олле Буррелтэй албан уулзалт хийлээ.

Стокхолм хотын зөвлөлийн дарга Олле Буррел Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар тэргүүтэй төлөөлөгчдийг Стокхолм хотын зөвлөлд зочилж байгаад талархал илэрхийлээд хотыг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл хийгээд төр, хувийн хэвшил, эрдэмтдийн санал, санаачлагад тулгуурласан гурван тулгуурт бодлогын талаар танилцуулав.


Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар Монголын Улсын нийт хүн амын тал хувь нь оршин суудаг Улаанбаатар хотын хувьд нийтийн тээврийн асуудал, замын түгжрэл, агаар, орчны бохирдол гэх мэт олон сорилт тулгардаг учраас хотын соёлын өнө эртний түүхтэй Стокхолм хоттой харилцаа, хамтын ажиллагааг бүхий л шатанд хөгжүүлэх сонирхолтой байгааг илэрхийллээ.


Стокхолм хотын зөвлөлийн дарга Олле Буррел Стокхолм хот болон Улаанбаатар хотын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд санал нэгтэй байгааг илэрхийлж, хотыг хөгжүүлэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлж амьдралын чанарыг дээшлүүлэхэд юун түрүүн чанартай, хүртээмжтэй боловсролыг хүүхэд, залууст олгох бодлого баримталдаг тухай танилцууллаа.



2024 онд тохиох Швед-Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хот, Стокхолм хотын хамтарсан арга хэмжээг зохион байгуулах, тодорхой төсөл хэрэгжүүлэх нь үр дүнтэй талаар талууд санал нэгдлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл