Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал: Энэ долоо хоногт (2023.10.16-2023.10.22)


“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль,  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Авлигын эсрэг хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой. 
2023.10.16 https://www.parliament.mn/nn/41076/


Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг тэргүүтэй төлөөлөгчид “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-ын төслийн саналыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт уламжиллаа. 2023.10.16 https://www.parliament.mn/nn/41079/



Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаарх Улсын Их Хурлын хяналтын сонсголыг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагт Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулах тул төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд болон шинжээч, ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллийг оролцохыг урьж байна. 2023.10.16 https://www.parliament.mn/nn/41055/



Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковыг хүлээн авч уулзлаа.  2023.10.16 https://www.parliament.mn/nn/41080/



Улсын Их Хурлын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаанаар агаарын чанар, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, чанарын асуудлаар мэдээлэл сонслоо. 2023.10.16 https://www.parliament.mn/nn/41081/



Нийтийн өргөдөл хүлээн авах цахим систем ажиллаж эхэллээ. Улсын Их Хурлаас ардчилсан, ил тод, цахим, зөвлөлдөх парламентыг бий болгох зорилгоор D-Parliament платформыг 2022 онд нээсэн. Энэхүү платформыг өргөжүүлэх ажлын хүрээнд Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарах тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх иргэний саналыг хүлээн авах D-Өргөдөл буюу Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-ийг хөгжүүлээд байна. Тус системээр дамжуулан иргэн нийтийн өргөдөл санаачлах болон нийтийн өргөдлийг дэмжиж санал өгөх боломжтой болж байгаа юм. 2023.10.17 https://www.parliament.mn/nn/41082/



Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Байнгын хорооны тогтоол баталж, Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонсов. 2023.10.17 https://www.parliament.mn/nn/41083/


Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. 2023.10.17 https://www.parliament.mn/nn/41084/



Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Тухайлбал, “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн хүчин чадал, техникийн шинэчлэл, тоног төхөөрөмжийн  элэгдэл, түүхий эдийн хангамжийн асуудлаар мэдээлэл сонсов.
2023.10.17 https://www.parliament.mn/nn/41085/



Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2023 оны 10 дугаар 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
2023.10.17 https://www.parliament.mn/nn/41087/



Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. 2023.10.17 https://www.parliament.mn/nn/41086/



Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Монгол Улсын дээд боловсролын олон улсын анхдугаар чуулган”-ы нээлтэд оролцож, хэлсэн үгэндээ, Боловсролын багц хуулиудаар дамжуулан, ирээдүйн хөгжлийг түүчээлэх, дэлхийн түвшний мэргэжилтнүүдийг бэлтгэх цогц шинэчлэлийн цаг үед уг форум болж байгаа нь нэн ач холбогдолтойг тодотголоо. 
2023.10.17 https://www.parliament.mn/nn/41088/



Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 2023.10.18 https://www.parliament.mn/nn/41091/



Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа. 2023.10.18 https://www.parliament.mn/nn/41092/



Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. 2023.10.18 https://www.parliament.mn/nn/41093/



Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа.
2023.10.18 https://www.parliament.mn/nn/41094/



Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооноос санаачлан Монгол Улсын Их сургуулийн Шинжлэх ухааны сургууль, Философи, шашин судлалын тэнхим, Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулсан Өнөөгийн монголын нийгмийн ёс суртахууны өөрчлөлт, хандлага” сэдэвт хэлэлцүүлгийн оролцогчид уриалга гаргалаа. 2023.10.18 https://www.parliament.mn/nn/41095/



Улсын Их Хурлын БСШУС-ын байнгын хорооны хуралдаанаар Монгол хэл, бичгийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар зөвлөмж, санал, дүгнэлт гаргах Ажлын хэсэг байгууллаа2023.10.18 https://www.parliament.mn/nn/41097/


Улсын Их Хурлын Тамгын газар, Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс Монголын Бурхан Шашны төв-Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.
2023.10.18 https://www.parliament.mn/nn/41098/


“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаарх хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
2023.10.18 https://www.parliament.mn/nn/41102/


Улсын Их Хурлын чуулганы 2023.10.18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, хэлэлцэхийг дэмжлээ. 2023.10.18 https://www.parliament.mn/nn/41099/


Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар тэргүүтэй төлөөлөгчид Шведийн Хаант Улсын Риксдагийн урилгаар 2023 оны 10 дугаар сарын 16-наас 21-ний өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийж байна. 2023.10.19 https://www.parliament.mn/nn/41104/


Улсын Их Хурлын чуулганы 2023.10.19-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв2023.10.19 https://www.parliament.mn/nn/41100/



Улсын Их Хурлын чуулганы 2023.10.19-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг баталж, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ2023.10.19 https://www.parliament.mn/nn/41105/



Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим системд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох саналыг байршуулсан. Дээрх саналыг petition.parliament.mn цахим системд 2023.10.17-ны 11 цаг 40 минутад байршуулснаас хойш гурав хоногийн хугацаанд 76 гаруй мянган иргэн дэмжин саналаа өгчээ.
2023.10.19 https://www.parliament.mn/nn/41108/



Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн  2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, хэлэлцэхийг дэмжлээ. 2023.10.20 https://www.parliament.mn/nn/41109/



Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв.
2023.10.20 https://www.parliament.mn/nn/41110/



Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар тэргүүтэй төлөөлөгчид Шведийн Хаант Улсын Риксдагийн тэргүүн дэд дарга Кеннет Г.Форшлундтай албан ёсны уулзалт хийв.
2023.10.20 https://www.parliament.mn/nn/41111/



Улсын Их Хурлын чуулганы 2023.10.20-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулж, Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. 2023.10.20 https://www.parliament.mn/nn/41112/



Улсын Их Хурлын Тамгын газраас Баянхонгор, Дархан-Уул, Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх “Хууль тогтоомж сурталчлах төв”-ийг хариуцсан ажилтнуудад зориулсан ээлжит уулзалт, сургалтыг Төрийн ордонд зохион байгууллаа. 2023.10.20 https://www.parliament.mn/nn/41113/



Улсын Их Хурлын чуулганы 2023.10.20-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцээд, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүллээ2023.10.20 https://www.parliament.mn/nn/41114/

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл