“Жирэмсэн болон хөхүүл үеийн хооллолт” хэлэлцүүлгийг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос зохион байгууллаа. Мөн цахимаар холбогдох яамны албан тушаалтнууд, судлаачид, мэргэжилтнүүд болон 21 аймаг, 9 дүүргийн жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцов.
2023.10.09 https://www.parliament.mn/nn/41037/
УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооноос “Өнөөгийн Монголын нийгмийн ёс суртахууны өөрчлөлт, хандлага” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 2023.10.09 https://www.parliament.mn/nn/41038/
“Өнөөгийн Монголын нийгмийн ёс суртахууны өөрчлөлт, хандлага” хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож, хэлсэн үгэндээ нийгмийн ёс суртахууны төлөвшлийг төрийн алба манлайлах учиртайг тэмдэглэв. 2023.10.09 https://www.parliament.mn/nn/41036/
УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд хэрэгжүүлсэн ажил, үр дүнгийн талаар мэдээлэл сонслоо. 2023.10.10 https://www.parliament.mn/nn/41040/
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод ЭСЯ нээн ажиллуулах асуудлыг зөвшилцөн дэмжлээ.
2023.10.10 https://www.parliament.mn/nn/41041/
УИХ-ын дарга Г.Занданшатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, D-petition буюу Нийтийн цахим өргөдөл, гомдлын системийг танилцууллаа.
2023.10.10 https://www.parliament.mn/nn/41042/
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. 2023.10.10 https://www.parliament.mn/nn/41043/
Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хороо хуралдаж, дөрвөн асуудал хэлэлцэв. Түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг сонголоо.
2023.10.10 https://www.parliament.mn/nn/41044/
УИХ-ын дарга Г.Занданшатар төсвийн ил тод, нээлттэй байдлыг хангах зорилгоор D- parliament цахим системд байршуулсан Монгол Улсын 2024 оны Төсвийн тухай хуульд иргэд, олон нийтээс санал авч байгаа талаар танилцуулав. 2023.10.10 https://www.parliament.mn/nn/41045/
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулах Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын онцгой байдлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, гадаадын орнуудаас авсан зээл, тусламж, иргэн, аж ахуйн нэгжүүдийн хандив, тусламж болон тэдгээрийн орлого, зарлагыг нийтэд ил болгох тухай асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бүртгэл үргэлжилж байна. 2023.10.11 https://www.parliament.mn/nn/41026/
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Байнгын хорооны дарга сонгох асуудлыг хэлэлцэж, Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаарх хяналтын сонсголын товыг тогтоов. 2023.10.11 https://www.parliament.mn/nn/41049/
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Г.Амартүвшин, Т.Энхтүвшин нар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2023.10.11 https://www.parliament.mn/nn/41050/
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэв. 2023.10.11 https://www.parliament.mn/nn/41054/
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаарх УИХ-ын Хяналтын сонсголыг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагт зохион байгуулах тул төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд болон шинжээч, ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллийг оролцохыг урьж байна. 2023.10.12 https://www.parliament.mn/nn/41055/
УИХ-ын чуулганы 2012.10.12-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэнээр эхэллээ. Үргэлжлүүлэн Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
2012.10.12 https://www.parliament.mn/nn/41057/
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. 2023.10.12 https://www.parliament.mn/nn/41058/
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо дахин хуралдаж УИХ-ын гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар УИХ-ын даргад УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлснийг хуралдаан даргалагч уншиж танилцуулав. 2023.10.12 https://www.parliament.mn/nn/41059/
УИХ-ын чуулганы 2023.10.12-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Х.Нямбаатарыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөв. 2023.10.12 https://www.parliament.mn/nn/41060/
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Төсөлд бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах талаар тусгажээ.
2023.10.13 https://www.parliament.mn/nn/41064/
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2023.10.13 https://www.parliament.mn/nn/41065/
Монгол Улсын Их Хурал, Европын Парламент хоорондын хамтын ажиллагааны 16 дугаар уулзалт 2023 оны 10 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болно. 2023.10.13 https://www.parliament.mn/nn/41067/
УИХ-ын дарга Г.Занданшатарт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюан бараалхлаа. Монгол Улс, БНХАУ-ын Парламентын байнгын ажиллагаатай хамтарсан механизм байгуулагдсаны 10 жилийн ой ирэх онд тохионо. 2023.10.13 https://www.parliament.mn/nn/41066/
УИХ-ын чуулганы 2023.10.13-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Баярсайханаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад тавьсан Малчдын өмнө тулгамдаж буй асуудлын талаарх асуулгын хариуг сонслоо. 2023.10.13 https://www.parliament.mn/nn/41070/
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Намрын мод тарих өдөр” нээлтээ хийж, иргэд олон нийт, гэр бүл, хамт олноороо ногоон байгууламжийг цогцлоох үйлсэд нэгдэв. Уг арга хэмжээний үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны бохирдлын эсрэг мод тарих хөдөлгөөн хүн төрөлхтнийг нэгтгэж, хамгийн эрхэм үүрэгт тооцогдож байна хэмээн онцлов. 2023.10.14 https://www.parliament.mn/nn/41072/