Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал: Энэ долоо хоногт (2023.10.02-2023.10.08)


УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Ц.Туваан нар хайлуур жоншны баяжуулах үйлдвэрийн нээлтэд оролцов. 2023.10.02 https://www.parliament.mn/nn/40953/

 

 

УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулган эхэллээ. Чуулганыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, УИХ-ын гишүүд ард, иргэдийнхээ чин хүсэл, зоригийг мэдэрч, ажиллах ёстой. Хууль зөрчсөн, ард түмнийхээ боломжийг хулгайлсан үйлдлүүдэд хуулийн хариуцлага тооцож, төрийн бодлого нь иргэдийнхээ хүсэл шаардлагад нийцэж, ажиллах хэрэгтэй байна. Ингэж чадахгүй бол төр, иргэний итгэлцэл алдарна гэдгийг онцлон тэмдэглэлээ.

2023.10.02 https://www.parliament.mn/nn/40954/

 

 

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үг бүрэн эхээрээ…

2023.10.02 https://www.parliament.mn/nn/40952/

 

УИХ дахь Байгаль хамгаалах бүлэг “Даян дэлхийн байгаль орчны үр өгөөжтэй бодлогын уялдаа холбоо” төслийг хамтран хэрэгжүүлнэ.

2023.10.02 https://www.parliament.mn/nn/40961/

 


УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцав.  2023.10.03 https://www.parliament.mn/nn/40963/

 

УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо, УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ, Төрийн албаны зөвлөлтэй хамтран Төрийн албан хаагчийн ёс зүй, гүйцэтгэлийн удирдлага сэдэвт сургалтыг Орхон аймагт зохион байгуулж байна.

2023.10.03 https://www.parliament.mn/nn/40977/

 


УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаанаараа Байнгын хорооны тогтоолыг баталж, өвөлжилтийн бэлтгэл ажил, намрын ургац хураалтын явцын талаарх мэдээлэл сонслоо2023.10.03 https://www.parliament.mn/nn/40974/\

 

 

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралданааараа “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив. 2023.10.03 https://www.parliament.mn/nn/40971/

 

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 05 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ.

2023.10.03 https://www.parliament.mn/nn/40975/

 

 

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 36 дугаарын тойм… 2023.10.03 https://www.parliament.mn/nn/40979/

 

 

Аудио хууль: Нийтийн сонсголын тухай хууль...2023.10.03 https://www.parliament.mn/nn/40978/

 

 Аудио хууль: Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль... 2023.10.03 https://www.parliament.mn/nn/40972/

 

 

"Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах" үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнг сонголоо.

2023.10.04 https://www.parliament.mn/nn/40981/

 

 

Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөний дагуу иргэдэд эрх зүйн мэдлэг олгох, хууль тогтоомжийг сурталчлах ажлыг үр нөлөөтэй зохион байгуулах зорилтын хүрээнд УИХ-аас батлагдан гарсан хуулиудыг аудио хэлбэрт хөрвүүлэх ажлыг эхлүүлээд байна. 2023.10.04 https://www.parliament.mn/nn/40982/

 

 

УИХ дахь Байгаль хамгаалах бүлэг бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн “Эрүүл ой” төслийн үр дүнг хэлэлцэв.

2023.10.04 https://www.parliament.mn/nn/40985/

 

 

УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо хуралдаж, Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ. 2023.10.05 https://www.parliament.mn/nn/40988/

 


УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Онцгой байдлын ерөнхий газрын гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн төсөл болон “Онцгой байдлын ерөнхий газрын агаараас аврах ангид нэмэлт сургалт явуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн төслийн хэлэлцүүлгүүдийг явууллаа. 2023.10.05 https://www.parliament.mn/nn/40990/

 


УИХ-ын Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хамтран хуралдаж, Санхүүгийн хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцөхийг дэмжлээ.

2023.10.05 https://www.parliament.mn/nn/40996/

 

 

Төрийн албаны зөвлөлийн дэргэдэх Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн хуралдаан боллоо. 

2023.10.05 https://www.parliament.mn/nn/40999/

 

 

УИХ-ын чуулганы 2023 оны намрын ээлжит чуулганы 2023.10.05-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, УИХ-ын тогтоолыг баталлаа. Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар анхаарал хандуулах шаардлага үүсээд байгааг тэмдэглэж, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилт, хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаарх мэдээллийг нэгдсэн хуралдаанаар сонсох санаачилга гаргав.

2023.10.05 https://www.parliament.mn/nn/40995/

 


УИХ-ын чуулганы 2023 оны намрын ээлжит чуулганы 2023.10.05-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар ХЗДХ-ийн сайдаар Б.Энхбаяр, Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаар Б.Дэлгэрсайхан нар томилогдож, тангаргаа өргөлөө.

2023.10.05 https://www.parliament.mn/nn/40998/

 


УИХ-ын чуулганы 2023 оны намрын ээлжит чуулганы 2023.10.06-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Хүүхдийн хөгжил, хамгааллын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаарх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг сонслоо. 2023.10.06 https://www.parliament.mn/nn/41002/

 

 

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 37 дугаарын тойм… 2023.10.06 https://www.parliament.mn/nn/41003/

 


Улсын Их Хурлын чуулганы 2023 оны намрын ээлжит чуулганы 2023.10.06-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл хийлээ. 2023.10.06 https://www.parliament.mn/nn/41009/

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл