Цэс

Холбоо барих

Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсэг хуралдав


Төрийн албаны зөвлөлийн дэргэдэх Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн хуралдаан  өнөөдөр /2023.10.05/ боллоо. 
Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаар тогтоолоор Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах журмыг баталсныг тодотгоод уг журмын дагуу тус Байнгын хорооны 06 дугаар тогтоолоор Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулсан гэдгийг онцолж байлаа. 

Тус ажлын хэсгээс УИХ-ын parliament.mn, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо болон Төрийн албаны зөвлөлийн цахим хуудас, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, үндэсний өдөр тутмын "Өдрийн сонин" зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай зарыг 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр түгээж, мэдээлсэн байна. Иймд ажлын хэсэг холбогдох журамд заасны дагуу тухайн зарыг нийтэд мэдээлснээс хойш 10 хоногийн хугацаанд буюу 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 17.30 цаг хүртэл цахимаар болон шуудангаар ирүүлсэн иргэдийн хүсэлтийг хүлээн авсан байна.
Ажлын хэсгийн өнөөдрийн хуралдаанаар Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт гаргасан иргэнийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.




Хуваалцах:

Холбоотой мэдээлэл