Цэс

Холбоо барих

“Төрийн албан хаагчийн ёс зүй, гүйцэтгэлийн удирдлага” сэдэвт сургалтыг Орхон аймагт зохион байгуулж байна

УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо, УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ, Төрийн албаны зөвлөлтэй хамтран Төрийн албан хаагчийн ёс зүй, гүйцэтгэлийн удирдлага сэдэвт сургалтыг Орхон аймагт зохион байгуулж байна.

Уг сургалтад 21 аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн Нарийн бичгийн дарга нар Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын газар, хэлтсийн болон агентлагуудын дарга нар оролцож байгаа аж.

УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны ахлах зөвлөх Х.Энэбиш, УИХ-ын 2023 оны хаврын чуулганаар батлагдсан Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн талаар танилцуулж, хууль хэрэгжүүлэхэд анхаарах зарим асуудлыг хөндөв.

Уг хуулиар төрийн албан хаагчийн ёс зүйн зарчим, нийтлэг хэм хэмжээг тогтоох, сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилсан сэргийлэх, зөрчлийг хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх, олон нийтэд мэдээлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан бөгөөл төрийн албан хаагчийн ёс зүйн хуулийн үйлчлэлд хамрах хүрээг өргөтгөж, хүнлэг, энэрэнгүй байх, үнэнч шударга байх, хариуцлагатай байх, манлайлах, хамтач байх зарчмыг баримтлахыг тусгасан юм.

Мөн Төрийн албаны зөвлөлөөс "Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтггэл, үр дүн, мэргэшлийн төвшинг үнэлэх журам"-ын талаар танилцуулж, хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд зэрэг сэдвээр мэдээлэл өгч, санал солилцлоо хэмээн УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны ажлын албанаас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл