Цэс

Холбоо барих

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн танилцуулга

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулган (2023.03.15-2023.07.07)-аар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн танилцуулга, инфографикийг цувралаар хүргэж байна.


Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан нар өргөн мэдүүлсэн. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль нь долоон бүлэг, 19 зүйлтэй бөгөөд бодлогын шинжтэй дараах зохицуулалтыг тусгалаа.

Түүнчлэн төрийн албан хаагч нь дээрх зарчмын хүрээнд ёс зүйн нийтлэг хэм хэмжээг мөрдөж, түүнийг сахин биелүүлэхийн тулд Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйл, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн Гуравдугаар бүлэгт заасан үүрэг, хориглолт, хязгаарлалтаас гадна энэ хуулиар тогтоосон үйл ажиллагааг хориглохоор тусгаж байна.

Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаарх Ёс зүйн хороо, дэд хорооны бүрэн эрхийг хуульчилж, бие даасан хараат бус зарчмаар ажиллахаар тусгалаа.

Ёс зүйн хороо нь төрийн өндөр болон түүнтэй адилтгах албан тушаалтны, Засгийн газрын дэргэдэх Ёс зүйн дэд хороо нь эрхлэх асуудлын хүрээний холбогдох байгууллагын удирдах албан тушаалтны, Байгууллагын дэргэдэх дэд хороо нь өөрийн байгууллагын албан хаагчийн болон харьяалах байгууллагын томилох эрх бүхий албан тушаалтны ёс зүйн асуудлаар гаргасан гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэхээр тусгалаа.

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль батлагдсанаар дараах ач холбогдолтой.

Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл