Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн
2023.10.02-ны өдрийн хурлаар батлав.
УЛСЫН ИХ ХУРЛЫН 2023 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ
10 ДУГААР САРЫН 02-НООС 06-НЫ ӨДРИЙН
ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДАРААЛАЛ
ДАВАА ГАРАГ /2023.10.02/
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН | ||||
1 | Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан | 13.00 | “Жанжин Д.Сүхбаатар” | |
2 | Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан | 13.00 | “Их Эзэн Чингис хаан” | |
ХОЁР.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН | ||||
1 | · Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы нээлт | 10.00 | “Их хуралдай” |
МЯГМАР ГАРАГ /2023.10.03/
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН | ||||
1 | Нийгмийн бодлогын байнгын хороо | Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан | 10.00 | “Их засаг” |
2 | Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо | Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан | 14.00 | “Их засаг” |
ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН | ||||
1 | Хууль зүйн байнгын хороо | · Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 05 дугаар дүгнэлт · Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах | 09.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
2 | Эдийн засгийн байнгын хороо | · Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/ · “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2023.09.25-ны өдөр ирүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Бусад | 10.00 | “Их Эзэн Чингис хаан” |
3 | Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо | · Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/ · Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Өвөлжилтийн бэлтгэл ажил болон намрын ургац хураалтын явцын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох | 11.00 | “Үндсэн хууль” |
4 | Төрийн байгуулалтын байнгын хороо | · Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 05 дугаар дүгнэлт
| 14.00 | “Их Эзэн Чингис хаан” |
ЛХАГВА ГАРАГ /2023.10.04/
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН | ||||
1 | Эдийн засгийн байнгын хороо | “Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан | 09.00 | “Үндсэн хууль” |
2 | Эдийн засгийн байнгын хороо | Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын онцгой байдлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, гадаадын орнуудаас авсан зээл, тусламж, иргэн, аж ахуйн нэгжүүдийн хандив, тусламж болон тэдгээрийн орлого, зарлагыг нийтэд ил болгох тухай асуудлаар Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 14.00 | “Их засаг” |
3 | Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо | Мал аж ахуйн салбарын хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан | 14.00 | “Үндсэн хууль” |
ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН | ||||
1 | Хянан шалгах түр хороо /Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах/ | · Хянан шалгах түр хорооны даргыг сонгох | 11.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
2 | Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо | · “Боловсролын салбарын үйл ажиллагаа, үнэлгээ, хөрөнгө оруулалт”-ын талаарх Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл сонсох · Ажлын хэсэг байгуулах тухай /Монгол хэл, бичгийн үнэлэмж, хэрэглээ, эрх зүйн орчныг боловсронгуй болгохтой холбоотой санал, дүгнэлт гаргаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий/ | 14.00 | “Их Эзэн Чингис хаан” |
ПҮРЭВ ГАРАГ /2023.10.05/
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН | ||||
1 | Эдийн засгийн байнгын хороо | Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан | 09.00 | “Үндсэн хууль” |
2 | Нийгмийн бодлогын байнгын хороо | Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан | 10.00 | “334 тоот өрөө” |
3 | Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо | Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны 2023 оны 05 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 14.00 | “Үндсэн хууль” |
ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН | ||||
1 | Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо | · Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай | 09.00 | “Их Эзэн Чингис хаан” |
БААСАН ГАРАГ /2023.10.06/
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН | ||||
1 | Эдийн засгийн байнгын хороо | Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан | 09.00 | “Үндсэн хууль” |
2 | Нийгмийн бодлогын байнгын хороо | Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан | 10.00 | “334 тоот өрөө” |
3 | Нийгмийн бодлогын байнгын хороо | Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан | 10.00 | “Их засаг” |
ПҮРЭВ, БААСАН ГАРАГ /2023.10.05, 10.06/
Д/Д | ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН | ЦАГ | ТАНХИМ |
1 | · “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2023.09.25-ны өдөр ирүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 05 дугаар дүгнэлт · Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах · Бусад · Ерөнхий сайдын мэдээлэл: Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан зам, тээврийн салбарын төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар | 10.00 | “Их хуралдай” |
ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ГАЗАР