Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал: Энэ долоо хоногт (2023.09.18-2023.09.24)


Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганаар баталсан хууль, тогтоомжийг Дархан-Уул аймгийн иргэд, төрийн албан хаагчдад танилцуулав.

2023.09.18.  https://www.parliament.mn/nn/30907/


 


Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан парламент болон түүний ажлын албаны үйл ажиллагаа, сорилт бэрхшээл, тэр бүхнийг даван туулах шийдэл, арга зүйн талаар туршлага солилцох зорилгоор Бундестагийн Тамгын газарт ажиллалаа.   2023.09.18.  https://www.parliament.mn/nn/30905/


 


“Санхүү, банкны эмэгтэйчүүд” II чуулганд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцов. Тэрбээр, чуулганд үг хэлэхдээ эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх чөлөө, тэгш эрхийг хангахад банк, санхүүгийн салбарын оролцоо, манлайлал чухлыг онцлов. 2023.09.18.  https://www.parliament.mn/nn/30903/


 


Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Бундестагийн Тамгийн газарт ажиллахдаа Төсвийн дүн шинжилгээ, улс төрийн намын санхүүжилтийн талаарх Германы туршлагатай танилцлаа. 2023.09.19. https://www.parliament.mn/nn/30908/


 


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Америкийн Нэгдсэн Улсын Стэнфордын их сургуулийн Найт-Хеннеси хөтөлбөрийн судлаач оюутнуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа. 2023.09.19. https://www.parliament.mn/nn/30909/




Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Японы Васеда Их сургуулийн Улс төр, эдийн засгийн тэнхимийн профессор, Төрийн албаны тогтолцооны мэргэжилтэн Инацүгү Хироаки тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 2023.09.19. https://www.parliament.mn/nn/30912/




Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн Талуудын 28 дугаар Бага хуралд оролцлоо. 2023.09.20. https://www.parliament.mn/nn/30914/



 Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Ханжоу 2022” Азийн XIX наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох шатрын спортын Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдыг хүлээн авч уулзаж, амжилт хүслээ. 2023.09.20 https://www.parliament.mn/nn/30917/



 

“Жирэмсэн болон хөхүүл үеийн хооллолт” сэдэвт цахим хэлэлцүүлгийн бүртгэл үргэлжилж байна. 2023.09.20. https://www.parliament.mn/nn/30918/




 

“Парламентын судалгаа шинжилгээ” эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл хүлээн авч байна. 2023.09.20. https://www.parliament.mn/nn/30920/


 

Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагийн “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төсөл хамтран “Хөгжлийн бодлого төлөвлөлт, тайлагналт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. 2023.09.21. https://www.parliament.mn/nn/30921/



 

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Турк Улс (БНТУ)-ын Үндэсний Их Хурлын Гадаад бодлогын хорооны дарга Фуат Октай-н урилгаар энэ сарын 19-нөөс 23-ны өдрүүдэд тус улсад айлчлал хийж байна.

2023.09.21. https://www.parliament.mn/nn/30922/

 

Улсын Их Хурлын дарга Г.ЗанданшатарХБНГУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хельмут Рудольф Кулитцийг хүлээн авч уулзлаа.

2023.09.21. https://www.parliament.mn/nn/30923/



 Баянхонгор аймагт “Нээлттэй Баянхонгор” нэгдсэн арга хэмжээ гурван өдрийн турш үргэлжиллээ. Арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцов. Тэрбээр, инновацлаг мал аж ахуйг хөгжүүлснээр эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэхийг онцоллоо. 2023.09.22. https://www.parliament.mn/nn/40924/



 

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володин тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. 2023.09.24. https://www.parliament.mn/nn/40925/

 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володиныг Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа.

2023.09.24. https://www.parliament.mn/nn/40926/



 

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володин нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээрийн үеэр Газрын тосны бүтээгдэхүүний аливаа хязгаарлалтад Монгол Улс орохгүй гэдгийг хэлэлцээрийн үеэр албан ёсоор мэдэгдэв. 2023.09.24. https://www.parliament.mn/nn/40927/



 

ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володин, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан болон бусад төлөөлөгчдийн хамт БНМАУ-ын баатар, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, Маршал Георгий Константинович Жуковын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв. 2023.09.24. https://www.parliament.mn/nn/40928/

 

 


 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл