Цэс

Холбоо барих

ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володиныг Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа



Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володиныг өнөөдөр /2023.09.24/ жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа.





Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эрхэм зочны хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан эрхэмсэг ноён В.В.Володин хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав. 


Үүний дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ.

Уулзалт, яриа хэлэлцээний үеэр Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцоно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл