Цэс

Холбоо барих

ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ.

Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, төслийн үндэсний захирал Б.Болдбаатар нар Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн орлогч суурин төлөөлөгч Томас Эриксон болон төслийн нэгжийн ажилтнуудтай уулзаж, “Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” сургалтын талаар санал солилцлоо.

Дундговь, Дорнод аймагт зохион байгуулагдсан сургалтын хяналт шинжилгээний тайланг сонсож, цаашид сургалтын хөтөлбөр, гарын авлагыг сайжруулах, бэлтгэгдсэн сургагч багш нараар сургалтыг хийлгэх, удирдах зөвлөлийн хурал дээр гарсан саналуудыг ажил хэрэг болгох шаардлагатай байгааг онцлон тэмдэглэв.

Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын алба

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Одоогоор харуулах мэдээлэл оруулаагүй байна.