Цэс

Холбоо барих

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БЭЛТГЭСЭН ТУХАЙ ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ САНАЛ, ДҮГНЭЛТ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БЭЛТГЭСЭН ТУХАЙ ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ САНАЛ, ДҮГНЭЛТ

 

2012 оны 10 дугаар сарын 30ы өдөр

Улаанбаатар хот

Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн Л.Цог

 

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

 

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын 2012 оны 10 дугаар сарын 24ий өдрийн нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн билээ.

 

Төрийн байгуулалтын байнгын хороо 2012 оны 10 дугаар сарын 30ы өдрийн хуралдаанаараа энэхүү хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх асуудлыг хэлэлцээд дараах санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж байна.  

 

            Хуулийн төсөлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүдээс санал гаргаагүй бөгөөд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. 

 

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-д заасныг баримтлан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ.       

 

  Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

 

            Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.

 

 

Анхаарал тавьсанд баярлалаа.

 

 

 

 

ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА А.БАКЕЙ

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл