Цэс

Холбоо барих

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БЭЛТГЭСЭН ТУХАЙ ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ САНАЛ, ДҮГНЭЛТ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БЭЛТГЭСЭН ТУХАЙ ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ САНАЛ, ДҮГНЭЛТ

 

2012 оны 10 дугаар сарын 30ы өдөр

Улаанбаатар хот

 

Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг

 

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

 

“Чингис хаан одон бий болгох тухай” Монгол Улсын Их Хурлын 2002 оны 21 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын 2012 оны 10 дугаар сарын 12ы өдрийн нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн билээ.

 

Төрийн байгуулалтын байнгын хороо 2012 оны 10 дугаар сарын 30ы өдрийн хуралдаанаараа энэхүү тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх асуудлыг хэлэлцээд дараах санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж байна.

           

“Чингис хаан одон бий болгох тухай” Монгол Улсын Их Хурлын 2002 оны 21 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг хийхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. 

 

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-д заасныг баримтлан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ.       

 

  Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

 

“Чингис хаан одон бий болгох тухай” Монгол Улсын Их Хурлын 2002 оны 21 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.

 

 

Анхаарал тавьсанд баярлалаа.

 

 

ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА А.БАКЕЙ

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл